УБ-Улаан-Үүд хүртэл 600 км застал замтай, Хилээр нэвтрэхэд хэдэн цаг саатаж дугаарлана.
• Хот хооронд ойрын гэрэл асааж явах дүрэмтэй, хот дотор 9 сарын 1-ээс 3 сарын 1 хүртэл подвор асаалттай явна. Мөн энэ хугацаанд өвлийн дугуйгүй бол торгоно.
• Урд хажуугийн шилний тенний хувьд гэвэл 25% аас хэтрэхгүй бараан байх дүрэмтэй. нарны харшил эрүүл мэндийн эмчийн магадлагаа байгаад, түүнийг орчуулж нотариатжуулсан бол үзүүлээд явж болно. Мөн гадаад паспортоо үргэлж жолооны үнэмлэхтэйгээ цуг шалгуулах ёстой. Хэрэв хилийн цаана бэлэн бусаар торгуулсан ба торгуулийг төлж барагдуулаагүй бол хил дээр торгуулийг барагдуулж байж гаргадаг.
• Машин хүний нэр дээр байгаад түүнийг итгэмжлэл (Доверенность) нотариатаар батлуулж орчуулгатай бол асуудалгүй, Страховка (даатгал) заавал хийлгэнэ. Монголын хил дээр хийдэг даатгал нь арай үнэтэй байдаг. Тогтмол явдаг хүн бол цаана Оросод хийлгэвэл жилийн туршид арай хямд байдаг..
Нийтлэг анхаарах зүйлс
Сүүлд шинэ дүрэмд харин хурц ксенон гэрлүүдийг торгодог болсон!! Бас урд ноймерний боолт улаан цацруулагчтай байх ёсгүй, торгоно. Хот дотор бол явган зорчигчийг гарцаар ЗААВАЛ гаргана, Монгол шигээ аашлаад байв даа… #ГАЙШНИК харагдвал найдвартай торгуулна! Хурд хэмжилт бол тогтмол хийгддэг. Суурин газар 60 км/цагаас хэтрэхгүй, Хот хооронд болон хотын захаар цагдаагийн машингүй цагдаа дохивол зогсохгүй явж болно!! Хуурамч цагдаа байх магадлал маш өндөр..Цагдаагаас гадна цэргийн ангийн орчмоор эргүүлүүд зорчигчдын бичиг баримт шалгадаг. Замаас хүн авахаар бол бичиг баримтын зөрчилтэй эсэх болон шуудай болон том цvнхтэй тээшийг заавал шалгаж байж суулгаарай! Мансууруулах өвс, бодис нтр чинь бол жинхэнэ элбэг зөөгдөж байдаг. Тээж явсан гээл толгой цустана!!
Машинд байхад илүүдэхгүй зүйлсүүд
Цахилгаан бороохой, нулимс асгаруулагч зэргийг суудлын доор болон хаалганы хавтсанд өөрт ойр байршуулах. Хутга харин дэмий!! Асуудал үүслээ гэхэд хутга үзүүлбэл танхайчуудын дургүйг улам хүргэдэг! Хэрэв галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөлтэй бол биеэ хамгаалах шаардлага гарлаа гэхэд хуулийн хүрээ нь зөвхөн таны машин дотор л үйлчилнэ! Цонхоороо хэрэглэнэ гэсэн үг гэхүү дээ. Галт зэвсгийг машинаас буухдаа биедээ авч явах хориотой!! Машины хулгайн хувьд эрсдэлтэй машинууд: Lexus, Merceds Benz G Class, Toyota Land Cruiser 100, 200 гэх мэт л орно. Хуучин япон машиныг нэг их тоохгүй, тэр тусмаа Prius-ыг. Монгол шиг төлбөртэй зогсоолууд олон бий асуудалгүй. Арга ядаж л Монгол консулын урд парклаад хоночиж болышд. Хүний нүд тусахаар бүдүүн том алтан гинж, бөгжөө орхиод явбал зохистой ккк…
Мэдэхэд илүүдэхгүй бусад зөвлөмжүүд
Бензиний хувьд #Росснефть (шар өнгөтэй) колонка л сайн байдаг ба 2-3 рублээр үнэтэй, Бусад колонка бас найдваргүй октан дээшлүүлэгч хэрэглэдэг бүүр дэмий гэсэн үг. Хилээр нэг хүний тээш 36 кг байх естой ба алкаголь 4 литрээс хэтрэхгүй байна. Хэрэв Орос хил дээр тээшний жин хэтэрвэл кг тутамд 4€ торгууль газар дээрээ төлнө. Сарын турш олон удаа хилээр нэвтэрвэл тээшинд шинэ зүйл байх ёсгүй гэж балайтаад байдаг. Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг гэрчилгээн дээр бич гэж заримдаа шаарддаг. Зочид буудал (Гостиница) гэвэл тариф яг л Монгол шиг, консулын буудал арай хямдхан бас найдвартай. Хоолны хувьд буриад бууз гэж гахайны өөхтэй, дарайсан зузаан гурилтай шөлтэй, устай бууз бий, талхтай идвэл зүгээр. Хоолны газар Улаан-Үдэд гэвэл Монгол ресторанууд бий. Модерн номадс гэх мэт. Жижиг цайны газар (Столовая) гэвэл порц нь үнэхээр бага гэдгийг мартаж үл болно ккк, нэг Тефьтель эсвэл котлет гэж захиалвал тавган дээр ганцхан ширхэг бондгор мах дангаараа ирнэ. Учир нь Оросууд чинь 1, 2-р хоол араас нь дисерт, хамгийн сүүлд нь байхуугаа уудаг улс шүү дээ, Монгол шиг нэг тавган дээр бүх салат будаа, төмсний нухашаа овоолж өгөөд нэгхэн хоолны үнэ нэхдэг газар байхгүй. Залуучууд бол баар саванд нь орно гэж бодоод хэрэггүй ээ, Монголыг гүйцэхгүй ккк… Монголчуудад хамгийн таатай нэг зүйл нь гэвэл автобусны буудал (Остановка) бүр дээр пивоны мухлагууд бий. Пиво гэдэг юм чинь тэнд еоз еозоороо, бүдүүн нарийнаараа өрөөстэй. Яг дэргэд нь жижиг ууттай самар, хатаасан загас, сыр, давсалсан талх (сухарик) чипснээс даруулвал янзын. Байкал руу Горячинск (188km), Энхалук 170 км, Сухая зэрэг хэд хэдэн салхи багатай элсэн эрэгтэй тохой газрууд байдаг. Улан-Үдээс 150-300 орчим км явна гээд тооцоход болно. Зам асуудалгүй. Явах замд тосгонуудаар дайрахад бабушка нар наймын хувинтай төмс, варены шилтэй сүү, жимснүүд хэдэн янзаар нь хямдхан зарж суудаг. Байкал дээр очиход майхнаа бариад хоносон ч болно. Монгол гэр буудлууд ч бий. Нутгийн иргэдээс загас (омуль гэж алдартай загас) авч төмс, талхтай холиод шарж утаж хуурч элдвээр идэж болно. Амралтын газруудын бодит тарифыг интернэтээс (search: отдых в Байкал) авчихаад тооцоогоо бодож болно.
Зам дээр
Нэмж хэлэхэд Таны явж буй чиглэлд цагдаа шалгалт хийж эсвэл хурд хэмжиж байвал эсрэг урсгалын буюу тантай зөрж яваа жолооч нар гэрлээ ойр ойрхон шилжүүлж хов зөөдөг амь нэгтэй жолооч нар бий, бас харанхуйд хөдөлгөөнд оролцож байхдаа урд яваа машиныхаа чанх ардаас гэрлээ хол дээрээ явах нь бүдүүлэгт тооцогддог. Тэд өөрсдөө их гэрлээ шилжүүл, толинд гялбаад байна хэмээж аваараа асаан танд хэлэх болно. Дугуй засварууд (Шиномонтаж) нь бүгд дугуйг нөхөөд давхар Балансировка (обудны сэнс гаргаж тугалга зоох) хийж өгдөг.
Хэ хэ
-Буу шийдэм бичээд жоохон айлгачихсан уу? Айх зүйл огтхон ч байхгүй ээ, юмыг яаж мэдэхэв л гэж… – Өөр гэвэл колонкуудад түгээгч гэж байхгүй, жолооч нар өөрсдөө кассанд очиж мөнгөө төлөөд буцаж машин дээрээ ирээд банкаа онгойлгож ногоон кнопка дарахад бензин шахагдах болно. Дүүргэхэд эхлээд хангалттай мөнгөө кассанд өгчихөөд бензинээ хийж дуусчихаад буцаж очоод хариултаа авах жишээний…ккк өөртөө үйлчилдэг…
Бусад анхаарах зүйлс
1) Тэрэг чинь банкны нэр дээр бол банкнаасаа итгэмжлэх аваад баталгаат орчуулгаар орчуулуулна, зарим банкууд итгэмжлэх өгөхгүй гэж маягладаг, хотын банкууд гайгүй байх аа, хөдөөний банкууд бол маяглаад өгөхгүй… 2) Урдаа болон урд хажуу талдаа теньтэй бол торгодог. хажуудаа хар теньтэй гээд маяглах гэвэл өө мэдсэнгүй извини гээд л хажуу талаа хуулаад авчих тэгээд л болоо. Машинаа хил гараад Улаан-Үдэд бүртгүүлдэг нэг тийм журам байдаг, гэхдээ гайгүй ээ, зүгээр л гарах үедээ тайван гараад л хил дээр очоод л хил гарах гэж байгаа машинуудаас асуучих. Гэхдээ зарим нэг нь олон янзын аймар аймар юм ярих гэж оролдоно. Санаа зоволтгүй… 3) Бүх хүн хамгаалах бүсээ зүүгээд машинй бүх гэрэл асуудалгүй, дээр нь дүрэм зөрчөөгүй бол заавал торгоод байхгүй ээ…Страховка буюу даатгал хамгийн бага хоног нь 14 хоногтой ойролцоогоор 2000 сс хөдөлгүүртэй тэрэг 83,000 төгрөг болдгийн, хийлгэхгүй байж бас болноо, цагдаа зогсоогоод ярьж чадвал торгуулийн хуудас бичүүлэхгүйгээр 500 рубль өгөөд л сална даа, ер нь цагдаа нар нь хэл ус муутай хүнийг андахгүй, их хэмжээний рубль нэхээд л зовоочино, таны авьяас л мэднэ дээ…
Амжилт!
За, эцэст нь Монголчууд хамгийн сайхан газар нутгаа өгч дээ гээд л харамсаад, өвөг дээдсийн минь нутаг, миний нутаг юм шүү дээ гэсэн эмээх зүйлгүй, зоригтой явахад үнэндээ айх асуудал байхгүй дээ, Буриад хүмүүс их найрсаг, Оросууд бол бүр илүү сайн хүмүүс шүү дээ…Дууслаа…
Нийтлэлч Б.Шаравдорж