Манай дэлхий хоёр дахь дагуултай болсон тухай НАСА мэдээлж байна. Энгийнээр
хэлбэл хоёр сартай болсон гэсэн үг. Techinsider.io сайтад мэдээлснээр уг сансрын биет нь дэлхийг тойрон тэгш
бус хэмтэй эргэж байгаа аж. Тойрог замын зай нь сарнаас 100 дахин хол хэлбэлзэж
байгаа бөгөөд түүнийд \”Asteroid 2016 HO3” гэдэг нэртэй өгчээ.
Asteroid 2016 HO3-ийн хэмжээ нь 40-100 метр диаметртэй, дэлхийд хамгийн
ихдээ 14 сая километр ойртдог байна. Уг
биет нь сүүлийн 100 жилийн турш тойрог замаасаа гаралгүй тогтвортой
эргэлзэж байгаа бөгөөд энэ хэмээ алдалгүй хэдэн зууны турш эргэлдэх боломжтой
гэжээ.
Эх сурвалж: Techinsider.io