\”Мон-Уран”-ы
Наранхүүг УИХ-ын Наранхүү болоод ч хөгжихгүй нь хэмээн улстөрчид шивэр авир
хийдэг. Үнэхээр ч үүнийг өгүүлсэн нэгэн зүйл Дундговь аймагт гарсан юм. УИХ-ын
сонгуульд ганц мандаттай оролцож буй Дундговь аймагт Ардчилсан намаас УИХ-ын
гишүүн Б.Наранхүү нэр дэвшиж байна. Тэрбээр Ардчилсан намаас Дундговь аймгийн
иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн хамтаар сонгуулийн сурталчилгааны
шторк гаргасан нь сонин содон гэхээсээ илүү иргэдээс хошин шогийн үзүүлбэрээс
дутахааргүй зүйл болж хэмээх үнэлгээ аваад буй.
Түүнчлэн олны үг ортой гэгчээр
олон нийтийн дунд энэхүү сонгуулийн сурталчилгааны бичлэгийг хийх санааг Б.Наранхүү
санаачилж, санхүүжилтийг нь хийсэн гэцгээж байна. Хүнийг автомашины эд ангитай
зүйрлэсэн, энэнээс өөрийг сэтгэж чадахгүй нь уу хэмээн хэлүүлээд буй энэхүү бичлэгээс
болж Дундговьт иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч зарим эмэгтэйчүүд \”тэвш”
гэх хочтой болоод байгаа аж. Нөгөө талаас ийм хөгийн санаа энэ Наранхүүгээс л
гарна хэмээн Дундговийн зарим иргэд нэлээд бухимдалтай байна.
Дундговьт мөнгө
цацаад, түүнийгээ Улаанбаатараас олж иргэдэд сайн хүний дүр үзүүлэн толгойг нь эргүүлж
буй Б.Наранхүү өнгөрсөн Шинэ жилээр Дундговьчуудад 1 өрөө байр, сургалтын
төлбөр гээд хэдэн зуун саяыг цацсан. Харин түүнийгээ Цагаан сараар Дүнжингарав
худалдааны төвийнхөө түрээсийг эгч дүүстэйгээ нийлж 16 дахин их буюу 150 мянган
төгрөгөөс 1 сая 800 мянган төгрөг болгон нэмж байгаад алдагдлаа нөхсөн. Ингэж
Улаанбаатарын сонгогч иргэдтэй уулзахгүй нүүр гаргасан, Дундговийн \”хөгжлийн мотор\” гэх Б.Наранхүү өөрт нь
ашигтай зүйлд л оролцдогоо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д харуулсан. Сайдын
суудал олдоогүй Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад \”Үүлэн чөлөөний нар”
шиг УИХ-ын чуулганд сууж кноп дарж байсан Б.Наранхүү Дундговь, Улаанбаатарын
хооронд жүжиг тоглосон хөгждөггүй санаагаараа УИХ-ын зөөлөн сэнтийд дахин
залрах гэсэн нь энэ бололтой.
Нинж