даяар болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд АН-ын нэр
дэвшигчидээ дэмжихээр аймгуудаар тойрч сонгогч иргэдтэй уулзаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр үдийн алдад Ховд аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулаад үдээс хойш Увс аймагт ирж орой Улаангом хотын Бөхийн өргөөнд иргэд
сонгогчидтой уулзалт хийх үеэр Увс аймгийн 33-р тойрогт МАН-аас нэр дэвшигч
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд тэргүүтэй МАН-ын гишүүд архи ууж согтууран УИХ-ын дарга З.Энхболдыг
заналхийлж, түүний биед халдахыг оролдон, бөхийн өргөөнөөс гаргахгүй \”барьцаалж\” буй мэт байдал үүсгэжээ.
УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс нэг талаас АН-ын даргын хувьд УИХ-ын
сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшигч АН-ын журмын нөхдөдөө дэмжих, нөгөө талаас
Увс аймгийн уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаныг улс
төрийн хилс хэргээс цагаатгасан УИХ-ын
тогтоолыг Увсчуудад хүргэх гэж иргэдтэй уулзалт зохион байгуулах үеэр ийнхүү Увс аймгийн МАН-ынхан түүнийг эсэргүүцэж шуугиан тарьсан байна.
Улаангом
хотын бөхийн өргөөний үүдэнд согтуу голдуу хүмүүс олноор цугларч, үймээн самуун
үүсгэж, УИХ-ын даргын эрүүл мэнд, амь насанд халдаж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн тул аймгийн Цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлэн УИХ-ын дарга тэргүүтэй
төлөөлөгчдийг хамгаалалтанд авахаар болсон юм байна.
Яг одоо Увс аймагт өрнөж байгаа олон нийтийг хамарсан энэ үймээн самууны шинжтэй үйлдэл буруугаар эргэж 2008 оны 7 сарын 1-нд
Улаанбаатар хотод болсон үйл явдал шиг
болчих бий гэж олон хүн болгоомжилж байна.
Ийнхүү төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан Ю.Цэдэнбалыг цагаатгасан тогтоолыг
түүний төрсөн нутаг Увсчууудад хүлээлгэн
өгөх гэсэн УИХ-ын даргын уулзалтыг аймгийн МАН-ынхан таслан зогсоохыг оролдож байгаад эгэл жирийн олон увсчууд дургүйцлээ илэрхийлж
эхлээд байгаа гэнэ.
Ц.Мөнх