2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо
хонолоо. Уг нь нэр дэвшигчид шударга сайхан өрсөлдөнө гэж ам тангараг өргөж
Сонгуулийн Ерөнхий хорооноос батламж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авдаг санагдана. Гэтэл шударгаар өрсөлдөх нь битгий хэл өрсөлдөгчөө замаа зайлуулах бүхий л
арга хэмжээг авч байгаа харагдах юм. Л.Эрдэнэчимэг, Т.Алтаншагай нарын \”муухай
тэмцэл”. Үр дүнд нь тэд хоёул сонгогчдынхоо итгэлийг алдчихлаа.
Мөн \”хүчтэй нь хүрээд ир шударгаар өрсөлдье\” хэмээн ам гарч байсан Ч.Хүрэлбаатар
АН-аас нэр дэвшигчийн нэрийг татуулахаар шүүхэд хандаад яваа сурагтай. Мөн
УИХ-ын даргыг орон нутагт ажиллах үеэр согтуурхсан залуус агсамнаж, П.Анужинг \”жирэмсэн,
айл гэр үймүүлэгч” нэгэн болгон харагдуулах, Г.Уянгыг \”хүний мөсгүй нэгэн\” гэдгийг илэрхийлэх гээд олон \”муу, муухай” зүйл нүдний өмнө өрнөж байна.
Уг нь бүгд ухаантай, боловсролтой хүмүүс. Гэтэл хүний оюун санаанаас
гарахааргүй муу, муухай санаа, үйлдлүүд гарах юм. Ийм өрсөлдөөний дараа яаж ч
шударга сонгууль, шударга үр дүн гарах вэ? Итгэл алдарч байна. Магадгүй шударга өрсөлдөөн гэх Монгол үгийг ойлгохгүй бол та бүгдийн мэддэг
олон хэлний нэгээр гуйя, please шударга өрсөлдөөч. Иргэд хэнийг хэрхэн сонгохоо мэдэж байгаа. Гэвч та
бүгдийн энэхүү тэмцлээс айж байна.
Амар