Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөх өргөдлөө гаргасан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг 2017 оны долдугаар сард өөрийн Улстөрийн бодлогын зөвлөхөөр томилсон билээ. Тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Түүний хувьд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох ажилд “ханцуй шамлан” орж байгаа тул ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа юм байна.