Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якут хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Турк, Куба, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын багууд багтсан. Эдгээр баг нь 2018 онд Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон амжилтаараа оролцох эрхээ өвөртлөсөн юм.
Ингээд өчигдөр орой тэмцээний дүн гарахад зохион байгуулагч ОХУ-ын баг түрүүлж, Иран, АНУ-ын баг мөнгө, хүрэл медалын эзэд болжээ. Харин Япон дөрөв, Куба тав, Монголын баг зургаа, Турк долоо, Гүрж наймдугаар байрт шалгарчээ.
Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг энэхүү тэмцээнд 11 дэх удаагаа оролцосон бөгөөд хэсгийн брилдаанд Гүржийг хожиж, Иран болон АНУ-н багт хожигдсон байна. Тэмцээний тавдугаар байрын төлөө Кубын шигшээтэй барилдахад 6:4-өөр ялагдаж зургадугаарт оржээ.
Манай шигшээ баг энэхүү тэмцээнд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин 1986, 2020 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд зургадугаар байрт орлоо. Ийнхүү манай эрчүүд сүүлийн таван жил дараалан “Дэлхийн цом”-ын зургадугаарт шалгарлаа.