\” … Орон даяар энэ сарын 15-19 ны өдрүүдэд ЭЕШ явагдаж амжилттай дууссан. Шалгалтын үеэр иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл гарч олон нийт, шалгалт өгсөн сурагчдын дунд эргэлзээ төрүүлж байгаа тухай мэдээлэл байна. Энэ тухай мэдээллийг аваад Боловсролын үнэлгээний төвөөс ЦЕГ-тай хамтран ажилласан. Гэвч \”шалгалтын сэдэвтэй холбоотой материал\” хэмээн хэсэг нөхдүүд хүүхдүүдэд худлаа мэдээлэл өгч, ашиг орлого олох зорилгоор тарааж байсныг цагдаагийн байгууллага тогтоож шалгаж байна. Өөрөөр хэлбэл залилан хийсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.
Тиймээс иргэд энэ худал ярианд итгэхгүй байхыг бид уриалж байна. Бар кодтой холбоотой мэдээлэл шалгалт авч дууссанаас хойш гарсан. Фейсбүүк дээр энэ тухай худал мэдээлэл тавьсан хүний мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын албанд бид хандаж шалгуулж байгаа. Тэндээс анх фейсбүүкд хэн ямар мэдээлэл хэдэн цагт ямар зорилгоор тавьсан бэ гэдгийг шалгаж байна. Цагдаагийн газартай хамтран ажилладаг учраас шалгалтын материал задрах ямар ч боломжгүй\” гэлээ.
Х.Баяр