Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар айлчилж буй Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудалд өнөөдөр 21.00 цагт газардах гэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр түүнийг өөрийн орондоо айлчлахыг урьсан бөгөөд энэхүү урилгын дагуу манай улсад айлчилж байгаа юм. Хамгийн сүүлд БНСУ-ын Ерөнхий сайд дөрвөн жилийн өмнө манай улсад айлчилж байсан юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Мөн Засгийн газар хооронд харилцаа, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд зэрэг өргөн хүрээг хамарсан уулзалт хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.