УИХ-ын 75 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч О.Цолмонгийн Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэдтэй хийсэн уулзалтад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцох үеэрээ ийн ярьжээ.
Н.Энхбаяр:
\”Би сүүлийн долоон жил хэлмэгдэж тэмцэж явна. Юуны тулд гэхээр ард түмэндээ Тавантолгой, Оюутолгойг өгөх гэж байгаа учраас эрх мэдэлтнүүд надаас айж байна. Энэ бүхнийг дуусгах цаг болсон.
Миний зовох зүдрэх, хэлмэгдэх юу ч биш. Ард түмэн минь зовох ёсгүй. Өнөөдөр Төрийн тэргүүнд байгаа Ц.Элбэгдорж муу ажиллаж байгаа учраас би намтайгаа, гэргийтэйгээ ард түмнийхээ төлөө энд ирээд байна.
Намайг баривчлах гэж 600 цагдаа ирээд миний гарын шөрмөсийг тасласан байсан. Гэхдээ миний сэтгэлийн шөрмөсийг хэзээ ч тасалж чадахгүй. Монголчуудын минь сэтгэлийн шөрмөсийг хэн ч тасалж чадахгүй. Та бүхний сэтгэлийн шөрмөс тасарвал урвалт хууралт худал хуурмаг болж айж эмээж эхэлнэ.” хэмээсэн байна.
Эх сурвалж: Sonin.mn