ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жинпиний урилгаар энэ сарын 25-ны өдөр Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Кремлийн ордны хэвлэлийн алба мэдээллээ.
Хоёр орны удирдагчид Орос-Хятадын түншлэлийн харилцаа, түүний дотор худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан-техникийн болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хийх тодорхой алхмуудыг хэлэлцэх юм.
Хоёр орны төрийн тэргүүн нарын хэлэлцээний явцад, олон улсын гол гол асуудлууд болон НҮБ, БРИКС, 20-ийн бүлэг зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Узбекистан улсын нийслэл Ташкент хотод энэ оны 23-24-ний өдрүүдэд болох ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр гаргах шийдвэр, тохиролцоог хэрэгжүүлэх талаар ярилцахаас гадна хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба уламжиллаа.