УИХ-ын хэлэлцэх асуудлын эхэнд Ерөнхийлөгчийн зөвшилцөхөөр ирүүлсэн Улсын ерөнхий прокурорыг томилох асуудал орж байсан билээ. Сая УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилохыг дэмжсэн байна.
Одоо уг асуудлыг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо авч хэлэлцэнэ. Үүний дараа үдээс хойш УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Монгол улсын Ерөнхий Прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханы намтар:
• 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
• 1990-1996 онд Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
• 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
• 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
• 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
• 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
• 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
• 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.