Улс төрийн ШУ-нд төрийггүйцэтгэх үүргээр нь дараах гурван шалгуураар хэмждэг. Энэ төр танд:
- Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах боломжийг өгч байна уу?
- Иргэдийн баталгаат амьдрал(ажил орлого, орон гэр, идэх хоол, өмсөх хувцас, эрүүл мэнд, боловсрол мэргэжил)-ыг хангаж чадаж байна уу?
- Шударга ёс(хуулийн эрх тэгш үйлчлэл)-ыг сахиулж чадаж байна уу?
Эдгээр шалгуурыг өнөөдөр манай төр, сүүлийн 26 жил тасралтгүй ээлжлэн төр барьсан МАНАН-гийн лидэрүүд хангаж байсан уу? Одоо хангаж байгаа юу? Улстөрийн онолд хэрвээ эдгээр шалгууруудыг бүгдийг нь хангаагүй бол failed state буюу дампуурсан төр гэдэг. Ингэхээр Монголд төр байна уу үгүй юу хүмүүс ээ? Бид сүүлийн 26 жилд төртэй явсан юм уу үгүй юу? . Ардчилал маань дарангуйллын дэглэм болж хувирчихсан юм биш үү?
Дарангуй дэглэмийн гол шалгуур нь ЧӨЛӨӨТ СОНГУУЛЬ. Тэрнээс биш дарангуйлал гэхээр заавал нэг намт систем, эсвэл цэргийн эрхтэн, захирангуй зантай ерөнхийлөгч байх албагүй.
Чөлөөт сонгууль бол сонгогчид гадны ямар нэгэн нөлөө (нүүрс өгөх, бэлэг өгөх, цай уулгах, мөнгө авах эсвэл айлгах, ажлын байраар нь барьцаалах гм)-гүйгээр өрсөлдөгч намууд, нэр дэвшигчдийн үзэл бодолтой танилцаад саналаа өөрийн хүслээр өгсөн байх учиртай. Өрсөлдөгч намуудын хувьд ижил тэгш нөхцлөөр хангагдсан байх ёстой. Гэтэл манайд өөр. Дагвадорж аваргатай 5 настай хүү өрсөн мэт инээдтэй дүр зураг. Эрх баригчид хуулиа өөртөө тааруулж зохионо, бүх шатны сонгуулийн хороодыг өөрийн хүмүүсээр дүүргэнэ. Төрийн аппаратыг тэр чигээр нь баг хэсгийн дарга хүртэл нь дайчлана. Аль нэг салбарын толгойлж байгаа бол бүгдийг нь тойргийнхоо хэсгийн хороонд чихнэ. Аймаар тогтолцоо. Ардчилалын арьс нөмөрсөн дарангуйлал. Парламентийн засаглал нэртэй дарангуй дэглэм. Хагартлаа баяжсан цөөнх, өрөндөө баригдсан олонхи. Зөвшилцөл нэртэй хувилдааны тогтолцоо.
Одоо тэгвэл Монголын МАНАН-гийн төр нэртэй дэглэмийг тестэлж үзье.
1.Аюулгүй, амар тайван амьдрал бидэнд бий юу? Энэ асуудал ер нь амьдрал дээр ил, бидний эргэн тойрноос л харж болох асуудал. Гэхдээ тоо баримт байх ёстой. Манайд сататистик нэлээн зөрүүтэй, эрх баригчдын нөлөөлөлтэй гардаг болохоор төдийлөн найдвартай биш ч албан ёсны эх сурвалжуудаас авья. Гэмт хэрэг жил ирэх тутам өсөж байна, ЦЕГ-ийн сайтнаас үзэхэд 2016 оны эхний 5 сарын байдлаар 2766 гэмт хэрэг, захиргааны зөрчил, согтуугаар саатуулагдсан 7322 хүн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн гэж л бичжээ.
Энэ талаар Цагдаагийн удидлагууд ч тодорхой хувь хэмжээ тавихаас цааргалж, \”ичингүйрч” байна. Хүн амь, танхайн гэмт хэргийн ихэнхи нь ахуйн нөхцөлд, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг. Энийг төр засаг цагдаагийн байгуулллага анхаардаггүй, гэр бүлийн асуудал хэмээн үзэж, харсан ч хараагүй, үзсэн ч үзээгүй мэт байгаа нь харамсалтай. Бараг айл болгонд шахуу архи ууж агсан тавьдаг хүмүүс байна, ялангуяа гэр хорооллуудад. Архи уухын тулд гэр орон ах дүүгээсээ юмыг хулгай хийж зарах, ломбарданд юмыг нь тавих, айлгаж байж мөнгө авах зорилгоор агсан согтуу байнга тавих гэх мэт үзэгдлүүд хавтгайрсан. Мөн орон байрны болон халаасны хулгайн гэмт хэргээс болж мянга мянган хүн хохирч байна.
Цагдаагийн ажилтнууд байнгын ачаалалтай цаг наргүй ажилладаг ч төрийн хүний төлөө биш буруу бодлого, ухаангүй зохицуулалтын улмаас гэмт хэргийн тоо буурахгүй, иргэдийн амгалан тайван амьдрах эрх зөрчигдсөөр байна. Гудамжинд хүртэл тайван явуулахгүй, охид эмэгтэйчүүдийг айлгана ичээнэ. Шөнө тайван алхаад гэртээ харина гэдэгтээ хэн ч итгэдэггүй. Согтуу хөлчүү бол бүүр эрсдэлтэй. Янз бүрийн хүнд залилуулаад, эсвэл дээрэмдүүлээд, хулгайд юмаа алдаад, халаасаа суйлуулаад эсвэл амь насаа өргөөд. Хохиролоо авна, нөхөн олгуулна гэдэг бол бараг боломжгүй. Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол хэнд ч падгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эрх, тэдний хөөрхий золгүй хувь заяаг төр сонирхоно. Барилгаас унана, доогуур нь яваа хүн дээр төмөр унана, кран нурна, хүний амь үрэгдэнэ. Эцэг эх нь үрээ, үр хүүхэд нь эцэг эхээ алдана. Хэн ч хариуцахгүй, нэг талбайн инженер л хэд хоног байцаагдаад гарна. Ийм төр засаг гэж байх хэрэгтэй юм уу? Төр засаг зөвхөн энэ үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд ард түмэн тэднийг зайлуулах эрх нь бүрэн бий.
- Иргэдийн баталгаатай амьдрал:Уг нь wealthessбуюучинээлэг дундаж амьдрал гэсэн үг. Ухаандаа тогтмол ажилтай, амьдралд хүрэлцэх орлоготой, хоёроос гурван хүүхэдтэй, хүүхэд бүр нь өрөөтэй, ардаа хөөрхөн цэвэрхэн шорлог хийх талбай бүхий 2 даврах хаус эсвэл байртай, жилд ядаж нэг удаа гадаадад болон эх нутгийнхаа сайхан газар амардаг, эхнэр нөхрийн аль аль нь хоёр жилдээ нэг машинаа сольдог, сая саяыг зарж чадахгүй ч хоббиндоо бас багагүй мөнгө зарчихдаг, хагас бүтэн сайнд хүүхдүүдтэйгээ гарч ресторанд хооллочихдог, өөрсдийн эрүүл мэнд, хүүхдүүдийн боловсролын асуудалд санаа зовох юмгүй ийм л амьдрал. Тогтсон үзэл бодолтой, зарчимдаа үнэнч, улстөрийн хувьд төлөвшсөн, соёлтой хүмүүс. Дундаж давхаргын тухай өрнөдийн сонгодог ойлголт.Манай МАНАН-нийн эрх баригчид гадаададсралцсан, галуу шувуу идсэн л улсууд. Тэд энийг мэдэж л байгаа. Тэгээд яагаад тэд юу ч хийгээгүй, хийдэггүй юм бэ?
Насаараа эх орныхоо төлөө зүтгэж, их бүтээн байгуулалт хийж, ард түмнээ хүнс хоол хувцас хунараар хангаж, экспортонд бүтээгдэхүүнээ гаргаж улс орондоо валют олж байсан үйлдвэр заводын ахмадууд, ард иргэдийн эрүүл мэндийн манаанд насаараа зогссон эмч, сувилагч асрагч ахмадууд, эх орныхоо хил хязгаарыг сахиж барилга барьж явсан цэрэг армийн ахмадууд, ард иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлын төлөө залуу насаа өгсөн цагдаа, иргэний хамгаалалтын ахмадууд, өдөржин шохой барьж, хүүхэд залуусынхаа боловсролын төлөө явсан багш ахмадууд, өдөржин шөрмөсөө татаж, хоолойгоо сөөтөл бэлтгэл хийж тайзан дээр ард түмнийхээ соёл ухамсрыг дээшлүүлсэн урлагийн ахмадууд, сар жилээр гэртээ ирэлгүй тээвэр хийж хүмүүст хоол унд, хувцас хунар, хэрэгцээт бүх юмыг аваачиж явсан тээвэрчин ахмадууд, эх орныхоо баялгийг нээж ашиглахад оролцож улс орноо, монгол ах дүүсээ галтай түлштэй байлгахын төлөө явсан уурхай, геологийн ахмадууд, хүн бүрийн нүд чих болж явсан харилцаа холбоо, телевиз радиогийн ахмадууд маань яагаад өнөөдөр 26 жил ийм татгар, ихэнх нь хоолонд чхүрэхгүй 230 мянгантөгрөгөөр тэтгэврээр амь зууж явах ёстой юм бэ? Олигтой хүүхэдгүй ахмадууд нь яах болж байнаа? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд яагаад амь зогоох ч аргагүй 130 мянган төгрөгөөр амьдарсан нэр зүүх ёстой юм бэ?
Ачааллаа дийлэхээ байсан энэ эмнэлэгүүдэд чинь бас хүмүүс ажиллаж байгаа. Нэг эмч, нэг сувилагчид ногдох ачаалал чинь хэрээс хэтэрсэн мөртлөө тэд яагаад өлөн зөлмөн цалингаар өдөр өнгөрөөх ёстой гэж? 50-60 хүүхэдтэйангид чимээ шуугианд толгой эргэсэн ч тэднийхээ төлөө өдөр шөнөгүй явах багш нар чинь яагаад үдийн цайны мөнгөгүй шахуу явах ёстой гэж? Доктор профессор гэсэн сүржин нэртэй ч даржин амьдралтай энэ хэдэн дээд сургуулийн багш, ЭШ-ий ажиллтнууд чинь яажшуухан болгож явааг та бүхэн мэдэх юм уу?
Ямар дарга нь ирж, ямар нам нь гарах бол гэж үргэлж айдаст автсан сайнаар хэлүүлэхээс муугаар хэлүүлдэг энэ хэдэн төрийн албан хаагчид чинь яагаад ийм цалингаар амь зуух ёстой гэж? Гудамж талбай цэвэрлэж, шал шавхай угааж, бидний орчин нөхцлийг цэвэр цэмцгэр байлгах гэж өглөөнөөс орой хүртэл гүйдэг үйлчилгээний хэдэн мянган хүмүүс чинь яагаад цалин пүнлүүгээ хасуулж, даргын үзэмжээр шагнал урамшлаа тануулж явах ёстой гэж? Тэр хэдэн гаалийн байцаагч, хилийн хяналтынхан чинь бас хүн биш юм уу? Дарга солигдох болгонд \”цөллөгт” явах албатай юм уу?
Төр засгаас ямарч дэмжлэггүй өөрийгөө болгох гэж яваа жижиг дунд бизнесүүд, лангуу түрээсэлж худалдаа эрхлэгчид чинь ямар буруутай юм? Өдөр шөнөгүй гүйж өөрийгөө болгох гэсэн тэр хүмүүс чинь зөвхөн өндөр түрээс татвар, банкны хүү торгууль төлөх гэж амьдарч байгаа юм уу? Та нарын авлига горьдсон худлаа бичиг цаас чинь бизнэс эрхлэгчдийн цаг завыг дэндүү үрж байна. Тэдэнд хуримтлах хураах битгий хэл оршин тогтнох ч боломж хумигдаж байна. Дайны гал дүрэлзсэн Афган, Судан руу очихын түүс болж, хэдэн ногоон олохын амь нас, эрүүл мэндээ ч үл хайхрах цэрэг армийнхан чинь яажшуухан амьдардагийг та нар мэдэх үү? Өдөржин гудамжинд зогсож, иргэдээ амгалан тайван байлгахын төлөө, зам тээврийн ослыг хагасалж байгаа энэ хэдэн цагдаа нар, тэдний гэр бүлийн амьдрал та нарт сонин гэж үү? Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хүмүүс цалингаа өрөнд буцааж өгөөд, дахин зээлэх маягаар амьдардагийг, зарим нь цалин ч авдаггүйг та нар мэдэх үү?
Төрийн иргэддээ өгөх ёстой баталгаатай амьдрал чинь энэ юм уу? Өнөөдөр Монголчуудын 30% нь өдөр хоногийг арайхийж өнгөрөөж байна. Тэд нараас бусад нь эрүүл саруул тулдаа л тэрүүхэндээ болгож байна. Гэхдээ тэд хүүхдээ сургах, өвдөж зовох юм бол нөгөө 30%-ийн нөхөдтэйгээ нийлэхэд тун ойрхон байна. Өчнөөн саяар хүүхдээ дээд сургууль төгсгөөд ч ажил олдохгүй байна. Бараг 30-аас дээш настай бүх хүнд хөгшин гээд ажил олдохгүй байна. Хүн бүр шахам гадагшаа гарч хар ажил хийж, амь зуухаас өөр гарцгүй байна, тэрийг мөрөөдлөө болгосон байна. Гадаадад үхтлээ зүтгэж байж жаахан хуримтлалтай болоод ирэхээо хөгшин гээд ажилд авахгүй, бизнес хийхээр түрээс татвар дийлдэхгүй, тамирдуулж дампууруулж байна. Гадаадын сургуульд гүрийж байж төгсөөд ирсэн сайхан залууст ажил олдохгүй, банкны теллер , бараа тоологчийн ажил л санал болгож байна. Ийм юм байж болох юм уу? Ийм улс орон, төр засаг гэж байдаг юм уу? Та нар байдаг гэх байх, Африкийн Нигер гм нэрлээд эхлэх байх. Ичих нүүргүй мэлзэх байх. Та нарын \”зөвшилцлийн” дэглэм чинь хоёрдох шалгуурыг ч бас даахгүй. Энэний чинь төлөө ард түмэн та нарыг зайлуулах эрхтэй.
- Шударга ёс (хуулийн тэгш үйлчлэл) хууль цаазат ёс. Өнөөдөр монголчууд идэх хоол, өмсөх хувцсаар хомс, өр зээлэндээ баригдаад байгаа ч шударга ёсыг л илүүтэй үгүйлж байна. Эрх мэдэлтнүүд хуулиа зөвхөн өөрсөддөө тааруулж алга урвахын зуур эсгэж, тэрийгээ хормын төдийд баталж байна. Тэд хуулийг зарчмаар биш бүлэглэл фракцийн \”зөвшилцөл” нэртэй хувилдаанаар баталж байна. Өөрсдийнхээ сонирхолд нийцээгүй хуулийн заалтыг эрх мэдлээрээ далайлгаж дэвсэлж байна. Дуртай заалтаа дуртай цагтаа өөрсдийн үзэмжээр тайлбарлаж байна. Тэд сахилга хариуцлагыг зохицуулсан Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийг байсаар байтал өөрсөддөө зориулж, албан тушаалтны хариуцлагын тухай тусад нь хууль санаачлаад, албан тушаалаасаа авахуулах хувь босгоо өндөр нам гээд маргалдаад явж байна. Ард түмэнд Эрүүгийн хууль албан тушаалтанд \”хариуцлагын хууль”. Ард түмний ял шорон, албан тушаалтны ял ажлаас буух. Бид С.Баярцогтыг мэднэ. Өөрөө өөртөө \”хариуцлага тооцдог” ийм улс байдаг юм уу? \”Би харин ч мундаг ухамсартай учраас дэд даргаа өгсөн шүү! Одоо яалгах гээд байгаан” гээд явж байна. Энэ чинь одоо юу юм? Нөгөө нэг нэгнээсээ хамаардаггүй хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал чинь хаана байгаан? Яагаад гуанз нээгээд сар болоогүй хүнээс татвар нэхээд дарамтлаад байдаг төр чинь хаачаа вэ? нөгөө мундаг хараат бус шүүх чинь сая доллар татвараас бултуулаад, мартчихаж гээд хэлж яваа хүнийг шүүж байцаадаггүй юм бэ?
Яагаад яагаад гэх мянга мянган асуулт иргэд бидэнд байна. Яагаад зальтай этгээдүүдийг тэр дор нь таслан зогсоохгүй сул тавиад, хохирогчдын тоо арифметик прогрессээр үржүүлж, хохиролын тоог геометр прогрессээр өсгөөд байгааг хүмүүс гайхан, бухимдаж байна. Яагаад ганц худагт \”хавтаст хэргийн наймаа” цэцэглээд, хэрэг илрүүлэлтийг хиймлээр арилжаагаар өсгөөд байгааг хүмүүс гайхаж байна. Яагаад бүх юм нь ил тодорхой баримт баталгаатай асуудлыг АТГ өгөхөд хэн ч хайхарч хэрэг үүсэхгүй байгааг хүмүүс гайхаж байна. Яагаад шүүхийн шинжилгээний бичиг гэмт хэрэгтний заавраар засагдаж өөрчлөгдөөд байгааг хараад хүмүүс бухимдаж байна. Тэгсэн мөртлөө эрх баригчид нь энэ асуудлуудаа өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, тэрийгээ одоо л засна гэж 26 жил төр барьчихаад хээвнэг яриад сууж байгаад нь хүмүүс бүр их эгдүүцэж байна.
Тэд өнөөдөр \”сонгууль ” нэртэй тоглолтоо хийж байна. Энд тэндгүй зургаа нааж уриагаа тавичихаж. Дахиад л нөгөө гоё үг худал амлалт. Мөнгө төгрөг, бэлэг тараалт, архидуулалт, өрсөлдөгчдийнхөө мууг үзэх, гүтгэлэг доромжлол, хууль завхруулалт, эрээ цээргүй авир. Сэжиг хүрмээр хүмүүс, авир араншингууд. Эмч хүн өвчний оношоо эхэлж зөв тавихгүй бол эмчилгээ худлаа болдог шиг, улс төрч хүн бас л ингэж улс орондоо болохгүй байгаа асуудлын шалтгааныг зөв оношлох ёстой. Энэ бүх хямрал сүйрлийн шалтгаан бол 1990 оны үндсэн хууль, түүнээс үүдсэн МАНАН-гийн улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн тогтоосон дэглэм.
Улс төрийн шийдвэр мянган мянган хүний хувь заяаг шийддэг учраас 1-т Бусдыг өөртэйгөө зүйрлүүлж бодон, тэдний төлөө гэх сэтгэлтэй байх ёстой. 2-т улс төрийн бодлого шийдвэрийг гаргах оюун сэтгэхүйн чадвартай өргөн мэдлэгтэй хүн байх ёстой. Харамсалтай МАНАН-гийн улс төрчдөөс үзээд өгье гэсэн ч ийм хүн алга. Байх ч аргагүй учир нь энэ дэглэм хэдийнээ ялзарч муудаад, түүхийн хогон дээр үсрэх цагаа хүлээж байна. Гэхдээ дарангуйлагчид хэзээ ч өөрөө байраа тавьж өгөхгүйг бид ойлгож байгаа. Та МАНАН-гийн \” хэн ч гарсан нэмэргүй”, \”Хар машинаар сонгуульдах юм чинь үр дүн нь тодорхой” , \”Намыг нь биш хүнийг нь” гэх мэт албаар нисгэсэн бор шувуунуудад бүү автаарай. Тэд таны сонгуулийн идэвхийг сааруулж, өөрийн эсрэг хүнийг дэмжих дэмжлэгийг сулруулахыг зорьж байна. Тэд бэлтгэгдсэн хүмүүсээ л сонгуулийн санал өгүүлж олонхийн санал болгох гэж энэ бүхнийг тарааж байна.
ТА ӨӨРИЙН БОЛОН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ХУВЬ ЗАЯГ ЭНЭ МАНАН-ГИЙН ИЧГҮҮРГҮЙ, ЛУЙВАРЧДААС САЛГАЖ АВАХ БОЛОМЖОО БҮҮ АЛДААРАЙ.
ҮР ХОЙЧДОО ГИШГЭХ ГАЗАР, ИДЭХ БАЯЛАГТАЙ ҮЛДЭЭХИЙН ТУЛД ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ.
ТЭДЭНДЭЭ ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨР ҮЛДЭЭХГҮЙН ТУЛД ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
БАТАЛГААТАЙ АЖИЛ ОРЛОГОТОЙ БОЛЖ, ШУДАРГА ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
ХЭН НЭГНЭЭ ГАДААДАД ХАР АЖИЛД ЗҮТГҮҮЛЖ АМЬДЫН ХАГАЦАЛ ҮЗЭХГҮЙН ТӨЛӨӨ ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
ӨВДӨЖ ЗОВОХ ЦАГТ ӨР ЗҮРХНЭЭСЭЭ ХАЙРЛАЖ, ТӨЛБӨР МӨНГӨӨР ДАРАМТАЛДАГГҮЙ ТӨРТЭЙ БОЛОХЫН ТӨЛӨӨ ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
МӨНГӨГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ СУРАЛЦАХ БОЛОВСРОХ ЭРХЭЭ ХАСУУЛАХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
ТОГ ЦАХИЛГААН, УС ДУЛААН, НҮҮРС ШАТАХУУНЫ ҮНЭ ТАНЫ ХҮЧРЭХ БОЛОМЖТОЙ ХЭМЖЭЭНД БАЙЛГАЖ ЧАДАХ ТЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ ТА САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
ТА ЭХ ОРНЫХОО ИРГЭНИЙ ХУВЬД ТУСГААР ТОГТНОЛОО ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
ТА ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЭЛ ЭВСЭЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ!
БАДРААГИЙН САНЖААЖАВ НАДАД САНАЛАА ӨГӨӨРЭЙ!