А.Мөнхбатын хувьд Монголын мянга
мянган залуусын эрх ашгийг хамгаалж, тэдэнд тулгамдаад буй асуудыг зохицуулж,
ирээдүйг нь гэрэлтүүлж явах учиртай залуучуудын байгууллагыг үндсэн үүргээс нь
тэс өөрөөр ашиглаж, улстөрийн бохир үйл ажиллагаанд татан оролцуулж байна гэж хардах нөхцлүүд бий болоод
байна. Үүний улмаас МЗХ амин хувийн ашиг сонирхол, улстөрийн амбиц бүхий\”ашгийн байгууллага” болж хувирчихлаа.
Магадгүй тэр ашгийн байгууллагын
нэрийг \”Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” хэмээн хүмүүс санах байх. Түүнчлэн МЗХ-ны
ерөнхийлөгч А.Мөнхбатыг Иргэний хөдөлгөөний намын дарга юм уу, МЗХ-ны байранд
Иргэний хөдөлгөөний намын сонгуулийн төв штаб байрлаж байгаа юм биш биз гэх
хардлага олон нийтийн дунд төрөөд байв. Энэ нь ч үнэний ортой байсан нь
гэрчлэгдэж А.Мөнхбат Иргэний хөдөлгөөний намын даргаар сонгогдож, тамга тэмдгээ ёслол төгөлдөр гардан авлаа.
Анхнаасаа МЗХ Иргэний хөдөлгөөний
намын сонгуулийн сурталчилгаанд голлох байр суурьтайгаар оролцож, \”шантаажны”
гэх Цагаан жагсаалтад Иргэний хөдөлгөөний намын гишүүд ихэвчлэн бичигдсэн
байсан нь ингэж хардахад хүргэж байв. Гэхдээ ИХН-ын үндсэн дүрмийн дагуу
А.Мөнхбат 2016 оны долдугаар сарын 1 буюу сонгуулийн дараагаас намын даргын
албандаа албан ёсоор орох журамтай юм байна.
Харин энэ удаагийн сонгуульд
ИХН-ыг тус намын хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа удирдан
оролцож байгаа аж. ИХН-ын
даргаар ажиллаж байсан н.Батсайхан нь өнгөрсөн жилээс өөрийн хүсэлтээр намын
даргаас нэрээ татсан учир Д.Сүхжаргалмаа тус намыг удирдаж өдийг хүрчээ. Харин
А.Мөнхбатад Их чуулганаар намын даргын албан тушаалаас огцорчихгүй л бол 2020
оны сонгуульд намаа удирдан оролцох боломж бүрдэх юм.
ИХН-ын хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд 27, НИТХ-ын сонгуульд 41 хүн сойж байна. Тэдний сонгуулийн сурталчилгаанд МЗХ-ны
залуус идэвхтэй оролцож байгаа шалтгаан нь А.Мөнхбаттай л холбоотой байжээ.
Залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагыг нэг хүн
өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдаж байгаа нь харамсалтай. Одоо нэгэнтээ
намын даргаар сонгогдчихсон хүн залуучуудын холбоог тайван орхино гэж найдаж
байна. Үгүй бол залуус нэг хүний төлөө нэгдэж ажилласаар дуусах нь.