2016 оны сонгуульд нэр дэвшигчидсонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу энэ сарын
11-нээс эхэлж, хотын гудамж талбай нэр дэвшигчдийн зурагт самбараар \”гоёх” болсон. Гэтэл хотын шинэхэн
гоёлд дургүйцсэн хүмүүс сурталчилгааны самбарыг гэмтээх, урж тасдах хэрэг гарах болов. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад ирэх гомдол ч тасрахгүй байгаа сурагтай.
Нэр дэвшигчдийн зүгээс ч мөн өөрийн фэйсбүүк хуудаснаа сурталчилгааны самбарыг нь сүйтгэсэн тухай мэдээлэл тавьж, зарим нэгэнд гомдоллож, хэсэг нэгэнд нь өөрийг зоригжуулж байгаад
баярлалаа хэмээн жиргэх болсон.
Мөн
\”самбар сүйтгэх” гэмт хэрэг ихсэхтэй зэрэгцэн, арга нь улам нарийссан тухай
яриа ч гараад байна. Үүр, шөнийн завсар 3-4 цагийн хооронд ихэвчлэн нэр
дэвшигчдийн самбарыг эвдэлж, урж, заримынх зурган дээрх нүдийг нь хүртэл
сохолж, хатгаж явдаг тухай гэрчтэй яриа байгаа аж.
Гэхдээ
эрхэм \”сүйтгэгчид” маань тийм ч Монголоо алдсан хүмүүс биш бололтой. Зарим нэг
дэвшигчдийн самбарыг сүйтгэлгүй, бүр өхөөрдөж яваа сурагтай. Тухайлбал, НИТХ-ын
35 дугаар тойрогт нэр дэвшигч Цэрэнбатын сонгуулийн сурталчилгааны самбарыг сүйтгэх
биш, харин ч \”гоёод” байгаа гэнэ. Хөмсөг, сормуус, сахал нэмж зурсан нь
Цэрэнбатыг өрсөлдөгч, дэмжигч хэн хэнийх нь нүдэнд хөөрхөн харагдсан бололтой
гэж бодоход хүргэж байна. Хан- Уул дүүргийнхэн ч нэр дэвшигчдээ \”хөөрхөн”
Цэрэнбат хэмээн нэр өгөөд амжсан байгаа гэнэ. Өрсөлдөгчдөө хүртэл хөөрхөн харагдсаныг бодвол
Цэрэнбат нүүрний буянтай сайн хүн бололтой. Ямартай ч Хан-Уулын \”хөөрхөн”
Цэрэнбатдаа амжилт хүсье.
эх сурвалж: А.Цэрэнбатын сонгуулийн штабаас