Монголын рок, поп дуучид 2006 оноос хар тамхины хэрэгт холбогдон 2007 оноос шүүх тэдэнд ял оноож эхэлсэн. Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан \”Айстоп” хамтлагийн дуучин Манлай, Коби, мөн DJ О.Ганболд, \”Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн хүү нарын 13 залууд шүүх зургаан сараас 11 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож байсан нь саяхан. Болоогүй зарим нэгийг нь өршөөсөн ч дахиад хар тамхины хэргээр хоригдсон гашуун түүх бий.
Тэгтэл энэ удаад \”Айстоп”-ын Коби дахиад л нэр холбогджээ. Түүнд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Харин хоёр cap гаруйн хугацаанд хоригдсон С.Чулуунбаярын эрүүл мэндийн байдал муудсанаас батлан даалтад гарсан гэнэ. Хэргийн байцаалтыг гадуур авч байгаа аж.
PHOTONEWS.MN