Улсын Их Хурлын сонгуулийн 31, 32, 33 дугаар тойрог буюу Увс аймаг \”ширүүхэн тулаан” өрнөхөөр ажиглагдаж байна. Ер нь Увс нутгийнхан сонгууль бүрээр \”улаан”-ыг дэмждэг. Гэвч аймгийн хөгжил бахь байдгаараа, иргэдийн амьдралд онцын өөрчлөлт гарсангүй олон жилийг үдлээ. Тиймээс ч энэ удаад шинэчлэлийг буюу цэнхэр өнгийг сонгоод үзье гэсэн саналыг уулзалтанд ирсэн иргэд хэлж байна.
Увс аймгийн гурван тойрогт \”Цэнхэр” буюу Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Увс аймгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нар нэр дэвшихээр болсон.
Харин \”Улаан” буюу МАН-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, \”Юу Эф Си” компанийн захирал Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар нэр дэвшихээр болж сонгуулийн сурталчилгаагаа хийж байна.
Уг нь \”шударга өрсөлдье” гэж ам гарсан хүмүүс нь улааныхан. Гэвч Ч.Хүрэлбаатар тэргүүтэй МАН-ынхан аймгийн иргэдийг турхирч, үймээн дэгдээж, ёс зүйгүй үсэлтэй байгаа гэдгээр Норовын Алтанхуяг, Сайнбуянгийн Отгонбаяр, Одонгийн Цогтгэрэл нартай уулзах үеэр мэдэгдсэн байна.
Мөн тэд шилдэг чадварлаг боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлэхээр явуулсан талархаж байгаагаа илэрхийллээ. Н.Алтанхуягийн хувьд Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа маш олон ажлыг хийж амжуулсан хэлэх үгтэй хүн. Харин С.Отгонбаярын хувьд УИХ-ын гишүүн болон Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан төрд ажиллахаар бэлтгэгдсэн чадвартай улс төрч юм. Харин Одонгийн Цогтгэрэлийн хувьд Увс түмэндээ танигдсан орон нутгийнхаа зовлон жаргалыг мэддэг, нутаг, түмнийхээ төлөөлөл болж чадах улс төрч.
Ийм л хүмүүс \”цэнхэр”-ээс нэр дэвшиж, Увс аймагт шинэчлэл хийхээр зорьж тэмүүлж байгаа учир тэднийг дэмжинэ гэдгээ сонгогч түмэн илэрхийллээ.
Эх сурвалж: Увс аймаг дахь АН-ын сонгуулийн штаб