ОХУ-ын Өмнөд Якутад 1.2 тэрбум тонн өндөр чанарын коксжих нүүрсний уурхай хүчин чадлаа огцом нэмэгдүүлж, Хятадын коксжих нүүрсний зах зээлээс Монголыг шахах гэж байгаа тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Шинэ, хүчтэй өрсөлдөгч – Колмар. Владивастокоор нүүрсээ гаргахаар зэхэж байна.
Колмар нь 2018 онд 5 сая.тн коксжих нүүрс олборлосон бөгөөд 2019 оноос 10 сая.тн, 2022 он гэхэд 20 сая.тн нүүрс олборлож, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй байна гэж 4-р сарын 12-д Бээжинд болсон 9th “Global Coking Coal Resources & Market summit” хурал дээр мэдэгджээ.
Сонирхолтой нь Колмар компанийн Гүйцэтгэх захирал Монголд 4 жил ажиллаж, амьдарсан хүн бөгөөд Монголын нүүрсний зах зээл, улстөрийг маш сайн судалсан нэгэн аж.
Колмар нь бүтээн байгуулалтаа маш хурдацтай хийсэн байгааг доорх зургаас харж болно.
Монголын коксжих нүүрсний зах зээлд гол өрсөлдөгч Австралид бороо ороход бид баярлаж суудаг хөг өнгөрчээ. Одоо жинхэнэ хүчтэй, улстөрийн нөлөөлөлтэй өрсөлдөгч (ОХУ) бидэнд бодит аюул занал учруулахаар байна.
Биднийг Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замаа гацааж, шал хэрэггүй, зах зээлгүй, тээвэрлэх ачаагүй, өртөгөө нөхөх тооцоо, ТЭЗҮ-гүй Зүүн баянгийн 420км төмөр замыг цэрэг, жоотуугаар балбаж суух зуур бид зах зээлгүй болох нь ээ! Тэр цагт Таван толгой ч тэр, төмөр зам ч тэр хэрэггүй хог болно. Одоо сэрцгээе!