ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг гүйцэтгэх ажлын дүрэм зөрчсөн үндэслэлээр саатуулсан билээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг авч хэлэлцэнэ. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Иргэн Б.Хурцыг ТЕГ-ын даргаар ажиллах байх хугацаандаа С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, тус хэргийг хүчээр хүлээлгэсэн хэмээн үзэж Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийн харьяалалыг нь өөрчлөн тогтоожээ. Хэргийг шилжүүлэхийн өмнөх өдөр ЦЕГ-ын удирдлагаас тушаал гарган Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн, Хүрээлэн буй орчны эсрэг, Онц, хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга нарыг сэлгэн томилсон байна.