Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа.
Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган хойшлуулшгүй арга хэмжээ авч хоёр хоногийн өмнөөс хориод байсан билээ.
Харин өчигдөр /2019.04.25/ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас үргэлжлүүлэн хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд тэндээс анхан шатны шүүхэд хүсэлт явуулсаны дагуу ийнхүү үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.