Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Нөхөн сонгууль явагдах тойргоос УИХ-ын гишүүн асан Д.Гантулга сонгогдож байсан бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр гишүүнээсээ татгалзсан билээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болохоор товлогдсон байна.