ОХУ-ын шинжлэх ухааны туршилт судалгааны “Регион” төвийн инженерүүд торпедын эсрэг “Пакет-Э/НК” хамгаалалтын системыг дэлхийд анх удаа танилцуулав.
Энэхүү хамгаалалтын систем нь 324 мм-ийн диаметртэй, 3108 мм урт, 400 кг жинтэй аж. Уг зэвсгийг дайсны шумбагч онгоц устгах, эсвэл дайсны шумбагч онгоцноос харвасан торпедоос хамгаалах ажиллагаанд ашиглахаар зориулан бүтээжээ. Шинэхэн аппарат нь өөртөө радартай бөгөөд усан дор 25 м/с-ийн хурдтайгаар 1400 метр хүртэл зайд буй “бай”-г илрүүлж устгах боломжтой.
Р.Энхболд