Бүгд Найрамдах Турк улсын Анаталя хотноо сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож багийн дүнгээр тэргүүлсэн амжилт үзүүлсэн байна. Дэлхийн 33 орны 392 тамирчин оюун ухаанаа сорьсноос Монгол улс 23 шатарчины бүрэлдэхүүнтэй оролцож 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.
АЛТАН МЕДАЛЬ-3
1. Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас)
2. ДШХ-ны ДМЭ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас)
3. ОУМЭ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх нас)
МӨНГӨН МЕДАЛЬ-3
1. Батсүхийн Ананд “1-р сургууль” (Нээлттэй 11 хүртэлх нас)
2. ДШХ-ны ДМЭ Даваахүүгийн Мөнхзул “Төв” клуб (Охидын 13 хүртэлх нас)
4. Наранбаатарын Наран-Эрдэнэ “Сүхбаатар аймаг” (Охидын 17 хүртэлх нас)
ХҮРЭЛ МЕДАЛЬ-1
1. Далхаагийн Сүхбат “Төв аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас)
ТУСГАЙ БАЙР-4
1. Ганбаярын Мишээл “Төр Монгол ХТ” (Охидын 7 хүртэлх нас)
2. Гурванбаатарын Урангоо “Чингис” клуб ” (Охидын 9 хүртэлх нас)
3. Эрдэнэбаярын Маргадгуа “Төв” клуб (Охидын 15 хүртэлх нас)
4. Энхбаатарын Энх-Од “Сүхбаатар аймаг” (Нээлттэй 15 хүртэлх нас)
БАГИЙН ДҮНГЭЭР Монгол Улс-23 Алт -3, Мөнгө-3, Хүрэл-1
Казакстан-64 Алт-3, Мөнгөн-2, Хүрэл-2
Узбекстан-10 Алт-3, Мөнгө-1, Хүрэл-1 медаль хүртснээр эхний байруудад орсон байна.
Монгол Улсаас тэмцээний Орлогч шүүгчээр Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, багийн ахлагчаар дасгажуулагч ДШХ-ны Мастер С.Ган-Од нар ажиллажээ.
Бид нэг гэр бүл.