ЗАСГИЙН ГАЗРЫН XI БАЙР
09.30 цагт: ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институтэд тэтгэлгээр суралцах оюутан, залуусыг сонгон шалгаруулах шалгалтыг өөрийн байрандаа зохион байгуулна. Шалгаруулалтад тус институтын багш нар уригдан оролцоно. Утас: 88071418
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
11.00 цагт: Өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа.
РАМАДА ЗОЧИД БУУДАЛ
14.30 цагт: \”Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал\” бага хурлын Удирдах хороо, ХБНГУ-ын Ослын даатгалын байгууллагууд Хамтын ажиллагааны мэдэгдэлд гарын үсэг зурна. Монголын талаас Нэн түрүүнд ХАБ Бага хурлын Удирдах хорооны дарга, Нийгмийн Тогтвортой Хөгжлийн Үндэсний Нийгэмлэгийн Тэргүүн Ц.Уртнасан, ХБНГУ-ын талаас Германы Ослын Даатгалын Байгууллагын Гадаад харилцааны дарга Др.Кемпер нар гарын үсэг зурж, баталгаажуулна. Утас: 99027019
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
14.00 цагт: Тус яамнаас тогтмол зохион байгуулдаг \”Мэдээллийн цаг\” хурал \”\”Зөвшилцөл\” танхимд болно. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны талаар шуурхай мэдээлэл хийнэ. Утас: 88080619.