УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль нөгөөдөр буюу зургадугаар сарын 29-нд болно. Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын хоёр сая 4048 иргэн санал өгнө. Эдгээр сонгогчийн 924629 нь нийслэл хотод санал өгөх юм.
Нэг зүйлийг сануулахад санал тоолох машин санал авах өдрийн 07.00 цагт ажиллаж эхлээд оройн 22.00 цагт автоматаар зогсоно. Энэ нь 22.00 цагаас хойш ямар ч хэсгийн хороонд санал өгөх боломжгүй гэсэн үг юм.
Магадгүй зарим сонгогч санал хураалт дуусахаас өмнө санал авах хэсэгт очсон ч дараалал ихтэй байснаас үүдэж саналаа өгч чадалгүй 22.00 цаг болговол санал хураалт автоматаар дуусгавар болох юм.
Тиймээс сонгогчид аль болох эрт очиж саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хороо сануулж байна.