УИХ-ын болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгуулийг дотоодын 51 хэвлэл мэдээллийн байгууллагын 413 сэтгүүлч сурвалжлахаар эрхээ авчээ.
Сонгуулийн Ерөнхий хороо ээлжит сонгууль болохтой холбогдуулж сурвалжлах эрхийн үнэмлэхийг хүсэлт гаргасан байгууллагуудад тодорхой тоогоор олгосон. Тус хороо маргааш сонгуулийн явцыг тойрог бүрээр шууд дамжуулан үзүүлэх бөгөөд тодорхой цагт хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх юм.
Мөн энэ удаагийн сонгуулийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч сурвалжлах ажээ.
Б.Туул
Montsame.mn