Иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очих ёстой. Харин байхгүй бол хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой аж. Гэхдээ таны хурууны хээ иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд өмнө нь бүртгэгдсэн байх шаардлагатай юм. Цахим үнэмлэх авч түүнийгээ үрэгдүүлж, сонгуулиас өмнө дахин авч чадаагүй иргэдийн хувьд таны хурууны хээ улсын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа. Тиймээс та саналаа өгөх боломжтой.