Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа \”Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм
news.mn