Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг өнөөдөр 12:30 цагт Их Хурлын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өглөө.
Тэрбээр нар хур тэгширсэн энэ өдөр нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэндийг хүргэж \”Өнөөдөр үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмэн дөрвөн жил нэг удаа ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлдог. Манай ард түмний сонголт мэргэн түргэн байх болтугай гэж ерөөж байна\” гэж хэллээ.
Г.Нараа