Сонгуулийн
ерөнхий хорооноос дөнгөж сая 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа
талаар мэдээлэл хийлээ. Манай сурвалжлах баг СЕХ-нд ажиллаж байгаа учир тун
удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Урьдчилсан байдлаар Нийслэлийн ирц 18.3 хувь, орон нутаг 27.5 хувь, улсын
ирц 23.3 хувьтай байгааг СЕХ-ны дарга хэллээ.
Санал хураалтын
үеэр хурууны хээ танихгүй байх, автомат машин гацсан хэд хэдэн тохиолдлууд
бүртгэгдсэн ч зөрчлийг тухай бүрт нь шуурхай арилгуулж ажиллаж байна гэв.
Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлэл товлосон хугацаанаасаа хоцорч ирж
байгааг мөн хэлэв.
Санал хураалт
эхэлснээс хойш сонгуулийг будилаантуулахыг оролдсон хоёр ижил тохиолдол
бүртгэгдсэн байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан
дүүргийн санал авах хороонд иргэн автомат төхөөрөмжийн хайрцагны лацыг эвдэж,
саналын хуудсаа хайрцагт хийсэн зөрчил гаргасан байна. Тэгвэл яг ийм үйлдэл
Баянгол дүүрэгт давтагджээ.
Тиймээс хууль
хяналтын байгууллага дээрх хоёр тохиолдлыг шалгаж, дахин ийм үйлдэл гаргахаас
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэж СЕХ-ны дарга
Ч.Содномцэрэн мэдээллээ. Дараагийн мэдээллийг 18.00 цагт өгөх юм.
Амар