МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойргийн санал авах гуравдугаар хэсгийн байранд 11:40 цагт гэргий О.Цолмонгийн хамт очиж санал өгсөн юм.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа заналхийлсэн гэх мэдээллийн талаар тодруулахад \”Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар шууд надтай уулзаагүй ч өөрийнхөө гар хөл болсон хүмүүсээр, хуул хяналтын байгууллагаар дамжуулж намайг заналхийлсэн. Үнэн хэрэгтээ заналхийлснийх нь дагуу удаа дараа тийм зүйл болж байгаа. Алийн болгон айж амьдрах вэ. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын гэр бүл, үр хүүхэд, гишүүд дэмжигчдийн эрх чөлөөнд халдана гэсэн заналхийллээс алийн бүр айж амьдрахав.
Энэ байдлыг зөвшөөрөхгүй. Шударга үнэний төлөө тууштай зогсоно. Заналхийллийнхээ дагуу намайг яаж баривчлахыг нь харъя. Заналхийлснээ яаж хэрэгжүүлэхийг харъя. Хүлээж байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Эх сурвалж: www.polit.mn