Энэ үеэр Н.Энхбаяр \”Биднийг олон жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэр гаднын нэг компанийн мэдэлд очих гэж байна. Эрдэнэт үйлвэрийнхэн, Эрдэнэтчүүд цочролд орсон байна. Саалийн үнээг маань хулгайлж байна\” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ \”Оросын эзэмшдэг 49 хувийг Монголын тал буюу Засгийн Газар авах ёстой. Түүнээс нууцаар шийдэж, аль нэг банкинд өгөх ёсгүй. Тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай банкинд. Ард түмэнд ашигтай гэрээг бид 100 хувь дэмжинэ\” гэв. Мөн тэрээр \”Эрдэнэт үйлдвэрийг гадны компанид өгч байгаагаа Ерөнхий сайд нуусан, УИХ-д оруулаагүй. Цаана нь луйвар явагдаж байна. Өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг Н.Энхбаяр даргыг заналхийллээ\” гэв.