Хүн төрөлхтөн нас уртасгах аргыг эртнээс сонирхож судалсаар ирсэн. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон яриа байдгаас хамгийн шинжлэх ухааны үндэслэлтэй нь МАЦАГ БАРИХ (бүтэн эсвэл хагас ѳдѳр хоол идэхгүй байх) ажээ. МОНГОЛЧУУД бид мацаг барихыг шашны зан үйл төдийхнээр ойгож ач холбогдлыг нь дутуу үнэлж байжээ. Та нар дээр үед лам нар яагаад зѳнѳдѳггүй, байнга суугаа ажил хийдэг хирнээ урт насалдаг юм бол гэж гайхдаггүй байв уу? Лам нар сард 3−4 өдөр мацаг барьдаг нь шашны зан үйлээс гадна тэдний УРТ НАСЛАХ арга байсан бололтой. Хүн гэдэг амьтан өвчин зовлонгүй зөв амьдарваас 120−150 наслах бүрэн боломжтой аж. Хүний бие организм байгалаасаа маш бага идэхээр бүтээгджээ. Нийгэм хѳгжихийн хирээр хоол тэжээлийн олдоц ЭРС нэмэгдэж, түүнийг дагаад хүний ИДЭЛТ хирээс хэтэрчээ. Их идсэнээр хүнийг хурдан хѳгшрүүлдэг IGF1 (Insulin Growth Factor) гэдэг уураг цусанд ихэсдэг ба МАЦАГ барих үѳд харин БАГАСДАГ гэнэ.
2015 онд АНУын TUFTS их сургуулийн 218 хүнд хийсэн судалгаагаар хоолныхоо хэмжээг 25% бууруулахад цусны даралт 4% иар буурч, эрт нас баралттай холбоотой үрэвслийн маркер CRP ийн хэмжээ 47% иар буурчээ.
Мѳн Ѳмнѳд Калифорнийн Их Сургуульд хийсэн судалгаагаар хоолны хэмжээг 54% БУУРУУЛЖ 3 сар хянажээ. Үр дүнд нь хѳгшрѳлт, чихрийн шижин, хорт хавдар, зүрхний ѳвчний эрсдэл буурсан байна. Нѳгѳѳх IFG1 ийн хэмжээ ч буурсан байна. Мацаг барьж жин хасах нь даралт бууруулж, цусан дахь чихрийн хэмжээг бууруулахаас гадна аливаа стресст илүү тэсвэртэй болгодог аж.
Эрдэмтэд МАЦАГ барихын гайхамшгийг бүрэн тайбарлаж чадахгүй байгаа ч ҮҮДЭЛ ЭС тэй холбоотой байж магад гэж таамаглаж байгаа юм. Ѳлсѳх явцад хүний биед хэрэггүй хуучин эсүүд үхэж, оронд нь ШИНЭ үүдэл эсүүд бий болж эсийн тѳвшинд ЗАЛУУЖИЛТ явагддаг байх гэж таамаглаж байна.
Туршилтын амьтанд хийсэн ОЛОН ТООНЫ судалгаагаар бага хоол идсэн амьтад их хоол идсэн амьтдаас 30% иар УРТ НАСАЛЖЭЭ!!!
Монголчууд бид уг нь дээр үед шинийн 8, шинийн 15, шинийн 25 нд бүх нийтээрээ МАЦАГ барьдаг заншилтай байсан шүү дээ.
Тэр ГАЙХАМШИГТАЙ ёс заншлаа сэргээж чадвал олон хүн ЭРҮҮЛЖИЖ урт наслах боломж бий.