Өнөөдөр, 2016 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсад УИХ-ын сонгууль болж буй яг энэ цаг үетэй давхцан манай улсаас орос улсын цэргийн болон энгийн академи, их дээд суруулийг \”Алтан медаль\”, \”Улаан диплом\”-той төгссөн офицер, сонсогч, оюутан залуусын төлөөлөлд дурсгалын зүйлс гардуулах ажиллагаа Москва хот дахь манай элчин сайдын яамны байранд анх удаа боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Б.Дэлгэрмаа, Элчин зөвлөх Г.Зоригт, Цэргийн атташе бригадын генерал Г.Энхбаатар болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцсон.
Элчин сайд хүрэлцэн ирсэн хүмүүст бусдаас илүү хөдөлмөрлөж, өндөр амжилт гаргасанд баяр хүргээд \”Шаазан цаг\” дурсгав. Төгсөгчдийг төлөөлж миний бие үг хэллээ. Үүний дараа онц суралцсан бүрэлдэхүүнд элчин сайд баяр хүргэж үг хэлсэн юм. Ийм арга хэмжээг анх удаа санаачлан зохион байгуулж байгаа элчин сайд Б.Дэлгэрмаад талархаж байна.
Нисэх хүчний бригадын захирагч В.П.Чкалов нь 1936 оны 7 дугаар сарын 20-нд \”АНТ-25\” загварын онгоцоор хойд туйлын дээгүүр анх удаа зогсолтүй нисэж АНУ-д хүрсэн амь өрссөн туршилтын нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байдаг. Түүний ЗХУ-ын баатар цол хүртсэн уг нислэг нь 56 цаг үргэлжилж нийтдээ 9375 км зам туулсан ажээ.