МАН-ын сонгуулийн штабаас цаг тухайд нь мэдээлэл хийж байгаа. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Су.Батболд цаг үеийн байдлаар мэдэгдэл хийлээ. Тэрээр Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Г.Баярсайханы штабын ажилтан нэр дэвшигч М.Оюунчимэгийн штабын хоёр ажилтны биед халдаж ноцтой гэмтэл учруулжээ. Энэ талаар баримтыг дэлгэцээр үзүүлсэн юм. Энэ талаар холбогдох хуулийн газарт хандана гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм. Бие биендээ хүндэтгэлтэй хандахыг МАН-аас уриаллаа. Түүнчлэн Су.Батболд гишүүн энэ удаагийн сонгуулийн ирц урьд өмнө нь байгаагүй өндөр байгааг хэлэв. Төр засгаа байгуулах шат шатны сонгуульд идэвхитэй оролцсон иргэддээ талархаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэгийн өрсөлдөж буй УИХ-ын сонгуулийн 64-р тойргийн санал авах 7-р хэсэгт УИХ-ын сонгуулийн ажиглагч н.Бямбасүрэн, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн ажиглагч н.Лхамсүрэн нарын гурван хүнийг машинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарлаа. Хохирсон хүмүүс Гэмтэл согогийн үндэсний төвд оношилгоо, шинжилгээ хийлгэж байна.
МАН-ын сонгуулийн штабаас мэдээллээ