УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль яг одоо буюу 22.00 цагт дуусгавар болж хаалаа. Энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 496 нэр дэвшигч, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч өрсөлдөж буй. Мөн 1912901 иргэн саналаа өгөх судалгаа гарсан юм.
Нийслэлийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар: Баянгол дүүрэг тэргүүлж, Баянзүрх дүүрэг удаалж байгаа бол Сонгинохайрхан дүүргийн иргэд хамгийн цөөн ирцтэй байгаа аж.
Харин 20:00 цагийн байдлаар Багахангай дүүрэг 75.59 тэргүүлж Багануур дүүрэг 52.47 хувьтай байна.
Харин нийт улсын хэмжээнд 55 хувьтай байсан. Ингээд 22:00 цаг болж сонгуулийн санал хураах цаг дуусч албан ёсоор хаалаа.