Сонгуулийн дүн зарим тойрогт оройтох хандлага ажиглагдахыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь СЕХ-ноос шалтгаалахгүй юм байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллийн технологийн газрын дарга Ж. Эрдэнэбатын хэлж байгаагаар энэхүү сонгуулийн 76 тойргийг зургаан дэлгэцэнд хуваан үзүүлж байна. Энэ урьдчилдсан тооллого нь 100 хувь уншигдаад дуусахаар ногоон өнгөтэй болно.
Одоогоор хамгийн их хувьтай нь 92,3 хувьтайгаар уншигдаж байна. Энэхүү дүнг хоёр цагийн дотор боагтаан мэдээллэхийг зорьж байгаа, гэхдээ интернэтийн сүлжээ болон бороо, шавар шалбаагнаас үүдэлтэйгээр зарим хэсгийн санал оройтохыг үгүйсгэхгүй.
Зарим хэсэгт интернэтийн сүлжээ муу байгаа учраас оройтож байгаа нь анзаарагдаж байна. Бүх хэсгээс уншигдаж ирсэн саналаар эцсийн дүн гарна гэдгийг хэлмээр байна. Энэхүү санал хураалтыг нэгтгэх ажил нь хараахан бүрэн дуусаагүй одоогоор тооллого хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн Ерөнхий Хорооны танхимд шууд дамжуулж байгаа дүнг одоогоор бүх нийтээрээ ажигласан байдалтай байна. Урьдчилсан байдлаар МАН ялалт байгуулахаар ажиглагдлаа.
Б.Саран