УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, санал хураалтын дүнг тоолж байна. 2016 оны сонгуульд урьдчилсан байдлаар МАН ялалт байгуулаад байгаа юм. Тэд УИХ-ын 63 тойрогт ялалт байгуулсан дүн мэдээ байна. Харин эрх баригч АН 11 суудал, МАХН нэг, бие даагч нэг суудал авсан урьдчилсан мэдээ гараад байна.
Тэгвэл ирэх дөрвөн жил төрийн эрх барилцах 76 эрхмийн дунд төрсөн эгч дүүс зэрэг багтаад байна. Тодруулбал УИХ-ын сонгуулийн 16-р тойрог буюу Дундговь аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Наранхүү, түүний төрсөн эгч Б.Саранчимэг УИХ-ын 51-р тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулаад байгаа юм.