2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн урьдчилсан дүн гарч МАН үнэмлэхүй буюу 63 суудал авсан тухай мэдээллийг өгч байна. Тэгвэл дөнгөж сая эрх баригч АН-ын дарга З.Энхболд мэдэгдэл хийлээ. Тэрээр \”Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, сонгогчдын саналыг хүндэтгэж байна. Манай намаас арав гаруй гишүүд ялалт байгуулсан байна. Бусад ялалт байгуулсан намууддаа баяр хүргэе. Энэ бол иргэдийн тавьж буй дүн юм. Гэхдээ манай нам бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Ялалт байгуулсан намтай хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгийг хэлье. Намын дүрмийн дагуу би болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэж байна\” гэлээ.
А.Аюуш