МАН-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр \”Манай нам 63 тойрогт ялсан байна. Энэ сонгуульд Завхан аймгаас бусад газарт манай нам олонх болжээ. Манай намыг дэмжсэн намын гишүүн идэвхтэн, гишүүд, ард түмэндээ бид талархал илэрхийлж байна. Улаанбаатар болон аймаг орон нутагт намын штабуудад ажилласан орон нутгийн идэвхтэн иргэд та бүхэндээ талархал илэрхийлж байна.
Монголын ард түмэн манай намд итгэл найдвар хүлээлгэлээ. Бидний өмнө асар өндөр хариуцлага хүлээлгэж байна. Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж ажиллана. Бид улс орныхоо эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол Улсын нэр хүнд олон улсад доройтож байгааг засч залруулахын төлөө бүхий л хүчээ дайчилж ажиллах болно” гэлээ.
Амар