Украины Ерөнхийлөгч Петро Порошенко албан тушаалаасаа буух албан бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Түүнд огцрох тухай бичгийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Олександр Турчинов танилцуулжээ.
Петро Порошенко өөрийн албан тушаалаасаа бууж байгаагаа ард түмэнд мэдэгдэж, өөрийн дараагийн Ерөнхийлөгчид амжилт хүсч “Орос улсын түрэмгий үйлдэлтэй нүүр тулж байсан ч, бид улсынхаа ардчиллыг хадгалан үлдээж чадсан. Маргаашнаас энэ эрх мэдэл шинэ Ерөнхийлөгчид шилжинэ” гэж хэлсэн байна.
Мөн Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлдээ “Миний үүрэг бол улс орныхоо өнөөгийн амжилтыг хамгаалж, Европын холбоо, НАТО-гийн гишүүн болох зорилгоосоо буцахгүй. Мөн сонгуулийн үеэр миний амлаж байсанчлан Европын холбоо болон НАТО-гийн гишүүнээр элсэх хүсэлтээ 2023 он гэхэд гаргах стратегийн зорилт одоо ч хүчинтэй хэвээр. Энэ бол бие даасан тусгаар улсын хувьд цорын ганц баталгаа” гэж мэдэгдлээ.