АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд \”Чингис хаан” олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглосон байна.
Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг \”Буянт Ухаа” Спорт цогцолборт бүргэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм. Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх болсон талаар МИАТ компаниас мэдээлэв. Нисэх буудал руу зөвхөн зорчигчдийг тээвэрлэх тул Монгол Улсад ирэх болон явах зорчигдийг угтах болон үдэн гаргах хүмүүс Спорт цогцолборт ирэх ёстой аж.
Түүнчлэн олон улсын нислэгээр зорчих зорчигчдыг үдэх болон тосох автомашинуудыг Буянт Ухаа Спорт цогцолборын зогсоолд байршуулан Чингис Хаан ОУНБуудал руу зөвхөн зорчигчдыг тээшний хамт тусгай автобусаар хүргэхээр болжээ. Мөн дээрхи хугацаанд Улаанбаатар хотноо ирж буй зорчигчдыг Чингис Хаан ОУНБуудлаас тусгай автобусаар хүлээн авч Буянт Ухаан цогцолборт хүргэх юм байна.
О.Сайхан
Zaluu.com