Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
6 сарын 2-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 8-13 градус, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Ирэх сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
• 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
• 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
• 6 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
• 2-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 31-нд Алтайн уулсаар, 6 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.