МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж улс төрийн томоохон томилгоонуудаа хэлэлцэж эхлээд байгаа. Тэгвэл тэд УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярваа нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болжээ.
УИХ-ын чуулган нээлтээ хийж, шинэ парламентын гишүүд тангаргаа өргөх гэж байна. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалдаг дэгтэй. Тиймээс анхдугаар чуулганыг Ч.Улаан даргалж явуулсан юм. Тэрбээр Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас гурван насаар ах, 1954 онд төржээ.
Анхдугаар чуулганы дараа УИХ-ын даргаар М.Энхболдыг томиллоо.