АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ирэх долоо хоногоос эхлэн тус улсад хууль бусаар оршин суугчдыг улсаасаа хөөн гаргахаа мэдэгдлээ.
Тэрээр твиттер хуудаснаа “Дараа долоо хоногоос эхлэн АНУ-д хууль бусаар нэвтэрсэн олон сая цагаачийг хөөх ажиллагааг ICE эхлүүлнэ” хэмээн бичжээ.
Next week ICE will begin the process of removing the millions of illegal aliens who have illicitly found their way into the United States. They will be removed as fast as they come in. Mexico, using their strong immigration laws, is doing a very good job of stopping people…….
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 18, 2019
ICE гэдэг нь “Immigration and Customs Enforcement agency” буюу АНУ-ын Засгийн газрын цагаачлал, гаалийн асуудал хариуцсан агентлаг юм.
Албан бус мэдээгээр АНУ-д 12 сая орчим хууль бус цагаач амьдардаг гэх бөгөөд тэдний ихэнх нь Мексик, Төв Америкийн орнуудын иргэд юм. Энэ сарын эхээр АНУ болон Мексикийн засгийн газар хэлэлцээр хийж АНУ-аас албадан гаргасан Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдыг Мексик улс руу албадан гаргахаар болсон билээ.