Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсэд 2019.06.18-ны өдөр Монгол улсын иргэн болох Э нь хууль бус ажиллагаа явуулж байсныг илрүүллээ. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Монгол улс уруу зорчихдоо 71-12 УБО улсын дугаартай Истана маркын авто машиндаа 1 хайрцаг буюу 49107 ширхэг дарсны акц нууж хил нэвтрүүлэх гэснийг тус байгууллын байцаагчид илрүүлсэн байна.