\”Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр болов. Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”\”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд \”Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан.
Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.