Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж байна. Дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр долоо хоногт 1,800 орчим болж өмнөхөөсөө даруй зургаа дахин үзүүлэлттэй нэмэгдсэн байна.
Есөн дүүргийн дархлаажуулалтын цэг:
1. Баянзүрх дүүрэг: 10-р төв,
2. Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
3. Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
4. Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
5. Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
6. Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
7. Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
8. Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
9. Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.
Вакциныг 3 тун хийлгэх бөгөөд 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй.
Монгол улсад 2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж эхэлсэн бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд мэдэгдлээ.
Хэрвээ та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой бөгөөд хэрэв вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакциныг хийлгээрэй.