Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Сауд гоби коэл транс” болон бусад компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж тус нурууг улсын тусгай хамгаалалтад авах үүргийг холбогдох албан газруудад үүрэг болгосон билээ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр орой шуурхай хэвлэлийн хурал хийлээ.
Ашиг малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас “Сауд гоби коэл транс” компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан болохыг мэдэгдлээ.
Мөн энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын өчигдрийн тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан болохыг мэдэгдсэн юм.