Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй

159668 2016/09/28 1

 

Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно. 1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.
 
Хушганы самрыг өдөр тутамдаа хэрэглэснээр
  • Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болно
  • Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
  • Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүс ач тустай
  • Цөс чулуужхаас сэргийлнэ
  • Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй
2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг.
 
Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.
 
 
Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна
Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
20 гр нунтаг хушга,   1/2 стакан, буцламгай ус хийгээд  30 минут хандлана. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд , 1 ц/х зөгийн бал нэмж хутгана.
Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.
Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
  • Ходоодны шархыг сайн аниулна.
  • Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
  • Цусны шүүрлийг зогсооно.
  • Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
  • Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
  • Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.
Халуун хушга 
Хушгыг ястай нь халуун гал дээр 30 минут орчим байлгана. Ясыг хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт 3 удаа 1-2 сар идвэл үр дүнтэй. Энэхүү жор нь үс уналтыг зогсоож, үс цайхаас урьдчилан сэргийлдэг.
Хушганы ясны ханд 
200 гр буцалсан усанд жижиг халбага нvдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yvнийгээ зєєлєн гал дээр буцалгана. Яг юунд уухаас шалтгаалж буцалгах хугацаа єєр єєр байдаг. Уг ханд нь хоол боловсруулах эрхтний vйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо идэвхждэг. Энэ хандаар нvд євдєхєд зайлж, буйл vрэвсэхэд угаана. Мєн арьсны архаг євчний vед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, vе мєчний євчин намддаг.
 
Хушганы ясны ханд
Хушганы ясыг нүдэж нунтаглаад, 1 хоолны халбага ясан дээр 1 стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулчихаад, маргааш нь єдрийн турш бага багаар ууж дуусгана.
Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан хүн "Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид vзvvлтэл хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин 1 cap уугаад эмчид vзvvлсэн чинь хадвар нь багассан байна гэсэн. Би vvнд маш баярласан. Хэсэг завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ vзvvлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бvрд эмчийн хяналтад орохоо мартаж байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан.” гэж хэлсэн байна.
  • Хєхvvл хvvхэдтэй эх болон сульдсан хvvхдэд хушганы идээ єгвєл маш амархан тэнхэрдэг.
  • Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
  • Зєгийн бал, эсвэл усан vзмийн шvvстэй хамт 2-3 ш хушгыг єдєрт нэг удаа зоогло.
  • Хушганы идээг нунтаглаад тунгалаг шєл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог.
 Г.Сарнай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Болор
  • 2016/11/16 15:45
баярлалаа. Маш ашигтай зөвөлгөө байна.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?